card

Сайн байна уу? Чинбүрэн эмч яагаад улс төрд орчихов? Нэг биш хүн ингэж асууж байгаа. Та тэр хүмүүсийн нэг байж мэдэх учраас шуудхан хариулъя. Би нэг өдөрт 2 мэс засалд орж амждаг. Би 1 өдөрт 2 хүн аварч чаддаг. Элэг бүтэн үлдсэн хүмүүсийн халуун дулаан харц, хайр талархлын нулимсыг харах ямар сайхан гээч. Гагцхүү мэс засалч хүний л амсдаг нандин мэдрэмж, торгон мөч. Хоёр хүн аварч амждаг ганцхан өдөрт 12 хүн хорт хавдрын улмаас амиа алддаг. Хоёр монгол айлыг элэг бүтэн үлдээж байх хооронд 16 хүн хорт хавдрын хожуу үеийн онош сонсож байдаг. 10 өдөрт 20 хүн аврахад 120 хүнээ алдчихдаг. Жилд 4800 гаруй хүн. Цөөхүүлээ Монголд их тоо, бүтэн сумын хүн амтай тэнцэх маш их тоо. Дэлхийд хамгийн өндөрт тооцогддог үзүүлэлт.
Тоо бүрийн цаана эрдэнэт хүний халуун амь бий. Эргэж олдохгүй ээжүүд, ахиад уулзахгүй аавууд, эгнэгт одсон хань, алсран холдсон ах эгч, амраг садан, анд нөхөд…

Эцэс төгсгөлгүй эргэх монгол хүний зовлонгийн хүрдийг яаж зогсоох вэ? Хэдэн эмч, хэдэн эмнэлэг хичнээн тэмцээд хүчин мөхөстөж байна. Үндэсний хэмжээнд, бүх улсаараа, төрийн бодлогоор хүчээ нэгтгэн тэмцэж байж илүү олон монгол хүнээ элэг бүтэн үлдээж чадна.

Би БҮХ МОНГОЛОО ЭМЧИЛЬЕ! гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. БҮХ МОНГОЛОО ЭМЧИЛЬЕ! гэж уриалж байна.

 

БҮХ МОНГОЛОО ЭМЧИЛНЭ!

ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Мэдээлэл

Бусад ярилцлага
Цааш үзэх

Сошиал & Санал хүсэлт

Санал хүсэлт илгээх

 
 

Хүсэлт илгээх