card

Ерөнхийсайд,МонголАрдынНамындаргаУ.Хүрэлсүхийн утааг бууруулна гэсэн л бол бууруулдаг, 20 жилийн хоосон яриаг 2 жилд ажил болгож чаддаг, хэлсэндээ хүрдэг зан чанарыг би хүндэтгэдэг. Амалсанаа ажил болгодог, хүн чанартай, бэрхшээл, сорилтоос ухарч няцдаггүй тэмцэгч, ард түмэндээ ойрхон бүтээгч ийм л шинж чанарыг өргөн түмэн хүсэн хүлээдэг шүү дээ. У.Хүрэлсүх "Монгол Улсын төлөө зүтгэе!” гэж цэргийн тангараг өргөсөн хүн. Миний бие хүний эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч хүн.

Цар тахлын хоёр их голомтын дунд Монгол Улс өдийг хүртэл дотооддоо халдвар алдалгүй эх орон, ард түмнээ хамгаалж байгаа нь Ерөнхий сайдын хурдтай зоримог шийдвэрээс шууд улбаатай. Зовох цагт хүний чанар илүү танигддаг. Дэлхийн 230 гаруй тусгаар улсаас Монгол ганцаараа торойн үлдсэнийг олон улс үнэлж, зарим нь гайхаж л байгаа. Манай эрүүл мэндийн тогтолцоог бусад салбарууд шиг бүтнээр

нь хувьчилж орвонгоор нь эргүүлээгүй нь зөв байсныг энэ цаг үе бидэнд харуулж байна. Эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа эмч, сувилагч нараараа ч бахархана.

Сонирхуулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёул Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс. Монгол Ардын Намын даргын хувьд энэ сонгуульд багаа авч орно, салбар салбарын хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ итгэл төгс мэдэгдсэн. Элэг нэгт монголчуудаа элэг бүтэн байлгахын төлөө эв хүчээ нэгтгэе гэж би сонголтоо хийсэн. Аливаа өвчин зовлонгийн, асуудал бэрхшээлийн эцсийн шатанд нь тэмцэхээс гадна уг үндсийг нь арилгаж байж илүү их үр дүнд хүрнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тэргүүлсэн багийн Хавдрын эсрэг хамтдаа байж, Элэг бүтэн Монголыг хамгаалах, түргэний машин түргэн очдог болохын төлөө ажил үйлст, бодлого зүтгэлд хүчээ нэгтгэе! гэж би шийдсэн.

Гачууртад, Хужирбуланд, Цагаандаваанд, Хонхорт түргэний машин түргэн очдог уу? Эмнэлгийн ачаалал, дараалал бага уу, их үү? Шинэ эмнэлгүүд цагтаа баригдаж, үүдээ нээдэг үү? Даатгалын мөнгө бодитоор даатгаж чаддаг уу? Баянзүрх дүүрэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ эзэндээ хүрч байна уу? Гадагшаа эмчилгээнд явах урсгал татрах уу? Яагаад 10 хүний 7 нь хорт хавдраар хожуу үедээ орсон хойно оношлогддог вэ? Зүрх, судас, элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр Монгол минь яагаад тэргүүлж

байна вэ? Энэ бүх асуултанд хариулж, энэ бүх асуудлыг шийдэх гэж, өөрийн ажил, амьдрал, амжилт бас алдаагаар мэдэх эмч хүний хувьд би төрийн бодлого барилцах гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Зөвхөн хорт хавдар биш бүх төрлийн өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэж, эрүүл аж төрөх соёлыг түгээхийн төлөө төр улсдаа зүтгэх болно. Түмнээ аврахын төлөө төрөө эмчлэх жор, төлөвлөгөө гарт минь бий.

Насаараа өмссөн хувцас минь цагаан нөмрөг. Үргэлж угааж индүүдсэн цэвэрхэн байх, эрүүл ахуйг сахих нь эмч хүн, эмнэлгийн орчны өдөр бүрийн дэг журам.

Та бидний уугуул аймаг сум, улс төрийн үзэл, ажил мэргэжил, хувийн сонирхдог зүйлс өөр өөр. Гэвч та бид нэгэн цул хүсэлтэй. Энэ бол элэг бүтэн амьдрах, эрүүл цэвэр орчинд илүү сайхан аж төрөх, үр хүүхдээ өсгөх хүсэл минь ч нэг.

Баянзүрх дүүрэгтээ 300 ортой шинэ эмнэлэг барих намын зорилт бол миний гэрийн даалгавар. Сүрьеэгийн диспансерыг шинэчилж, Нийгмийн эрүүл мэндийн төв болгох нь миний хариуцах үүрэгт ажил. Өвдсөнийг эмчлэхээс илүү өмнө нь сэргийлэхийн тулд эрүүл орчин бүрдүүлэх нь миний үүрэх ачаа. Ардын журамт цэргийн жанжин Сүхбаатарын нэрэмжит "Хүүхэд залуучуудын соёл, амралтын цогцолбор”, Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн, Соёл спортын цогцолбор

барьж босгох заалтыг ширхэгчлэн биелүүлж, эрүүл орчин бүтээх нь миний хүчээ өгөх үүрэгт ажил билээ.

Цагаандавааны хогийн цэг дээр шил, хуванцар, гялгар уут дахин боловсруулах үйлдвэр байгуулах, хуучирсан орон сууцны фасад, дулаалга, сантехникийг шинэчлэн эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө хүчээ нэгтгэнэ.

Эмч хүний ёс зүйгээр ч, намын дарга У.Хүрэлсүхийн баримталдаг зарчмаар ч ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн, хүүхэд нялхсыг эн тэргүүнд анхаарч, хүн чанартай ажиллах нь бидний үүрэг. Олон улсын түвшний ахмадын асрамжийн газрын үүдийг нээнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийн асрамжийн төвийг босгон ажиллуулна.

Эзэнтэй дүүрэг эрүүл орчны төлөө зүтгэх нь миний даалгавар.

Би баян мөнгөтэй хүн биш. Би оффшор данстай, уурхайн лицензтэй хүн биш. Эмч хүний хувьд эрүүл улс төр, цэвэр өрсөлдөөнд үлгэрлэх үүрэгтэй. Түмэн олныхоо төлөө төр улсаа эмчилье гэвэл өнгө мөнгөнд бохирдох учиргүй. Үг хэлний хорноор биш үйл хэргийн зөвөөр өрсөлдье гэвэл өөрөөсөө эхлэх нь зүй билээ.

Баянзүрх дүүрэг, УИХ-ын 23 дугаар тойргийн 17 хорооны хүн ам 130 мянга гаруй өнөр, газар нутаг өргөн боловч өнгөөр биш үнэнээр, мөнгөөр биш бодлогоор өрсөлдөх боломж бодитой бий. Сонгогч та ч хийх ажил, шийдэх асуудал, барих бодлого, хүлээх даалгавраараа өрсөлдөж,

үнэн ялаасай гэж хүсч хүлээж байгаа нь гарцаагүй. Тиймийн учир миний бие сонгуулийн кампанит ажлаа алган дээр тавьсан мэт ил тод, эрүүл цэвэр, эгэл даруу эрхлэн явуулах болно.

Та бүх Монголоо эмчилж, төрөө анагааж, түмнээ аврах бодлого зорилгыг дэмжиж, эрүүл цэвэр орчинд аж төрөх хүслээрээ хүчээ нэгтгэхийг хүсвэл хуулийн дагуу хандив өргөөрэй. Аливаа хандивт их багын ялгаа үгүй. Сэтгэлийн дэм бүхэн хүчээ нэгтгэх, хүслээ нийлүүлэх маш их тус дэм болно шүү.

 

Хүсэлт илгээх