ИРГЭДИЙН ИТГЭЛ НАЙДВАР, ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ДҮҮРЭН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД ДУУСЛАА

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Нэр дэвшигч Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар эмч, эрх зүйч, эдийн засагчийн мэргэжил боловсролынхоо ёс зүйг дээдлэн “Эрүүл шударга өрсөлдөцгөөе” хэмээн бусад нэр дэвшигчдэдээ хандан уриалж сонгуулийн сурталчилгаагаа хуулийн дагуу хийж дууслаа. Тэд Баянзүрх дүүргийн 23-р тойрог  /1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20,21, 22, 23, 24, 27, 28-р хороо/-ийн иргэд сонгогчидтой уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, нөөц боломжуудын талаар ярилцлаа.

Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн хувьд  бүх хороодын өрхийн эмнэлгүүд болон дүүргийн хэмжээнд байгаа эрүүл мэндийн төвүүдээр орж эмч ажилтнуудтай уулзаад байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлгүүдэд бодлогын шинэчлэл хийх, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилтнуудын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд ч анхаарлаа хандуулах хэрэгтэй нь ажиглагдсан.

Мөн тус дүүрэгт Шархад, Дарь-Эх, Улиастай зэрэг томоохон гэр хорооллууд ихтэй. Эдгээр алслагдсан хороодод өрхийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хаягийн бүртгэлгүй айлуудыг хаягжуулах тэдэнд эрүүл мэндийн болон бусад нийгмийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллахад анхаарах  хэрэгтэй байна. Бүх хороодын уулзалтаар явж байхад архидалттай Монгол улсын хэмжээнд тэмцэх шаардлагатай нь харагдаж байлаа. Идэр залуугаас эхлээд азай буурал хүртэл архины хамааралтай болсон олон  иргэдтэй таарч уулзлаа. Эндээс харахад Монголчуудаа архины хамаарлаас эмчлэх цаг болсныг нэр дэвшигч Ж.Чинбүрэн онцолсон юм.

Өдөр бүрийн уулзалтаас хийж хэрэгжүүлэх ажлаа тэмдэглэн, ярилцаж олон мянган дэмжигчдийн чин сэтгэлийн халуун үгсийг сонссон сурталчилгааны 20 хоног ийнхүү өндөрлөлөө. Нийт улсын хэмжээнд нэр дэвшиж буй 600 гаруй нэр дэвшигчдээс БЗД-ийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Чинбүрэнд хамгийн олон иргэд хандив илгээсэн байдаг. Иргэд сонгогчид түүнийг эмчийн тангарагтаа үнэнч байж олон мянган хүнийг эрүүл саруул амьдрах үндэс нь болж чадсан тул эх орныхоо төлөө  өргөсөн тангарагтаа ч үнэнч байж хууль тогтоох дээд байгууллагад эрүүл мэндийн салбарын дуу хоолой болон бүх Монголоо эмчилж чадна хэмээн дэмжсээр байна.

2020 оны 06 дугаар сарын 24 бол насанд хүрсэн Монгол улсын иргэн бүрийн хариуцлагатай сонголт хийх өдөр юм. Тиймээс энэ өдөр сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье. Иргэн таны сонголт мэргэн байх болтугай.