Манайх өнөөдөр гэнэтийн зочинтой байв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний гавьяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн ойрхон явж байна гээд ороод ирсэн. Зөвлөгөө авах ажлууд ч байснаа гялс танилцуулав.

Бид Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчилж байгаа юм. ХЧА тогтоолгоход шинэчлэл хэрэгтэй. Түүнийг дагаад донор, эрхтэн шилжүүлсэн бол яах вэ, халамжийн бодлого яах вэ, нийгмийн даатгал яах вэ, цахимжилтаа хэрхэн нэвтрүүлж байгаа зэрэг олон олон ажлууд яриад авлаа шүү.

Манай яам маш олон бодлогын шинэчлэлүүд дээр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарын реформ ч иргэдэд маш таалагдаж байгаатай адил манай салбарын шинэчлэл биднээс хүлээгдэж буй.